Энэ сарын 26-27-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэгт байрлах "Вива сити" хороололд 28 настай эмэгтэй Э-г УИХ-ын гишүүн асан Г нь өөрийн найзтайгаа нийлэн хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Өөрөөр хэлбэл, тэд хохирогчийн бүлэглэн хүчиндэхийг завдсан гэх өргөдөл Цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Хохирогч хэрэг болсон өдрийн өглөө Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өөрийн биеэр өргөдөл гаргасан бөгөөд гомдлын дагуу хэрэг бүртгэл нээн, шаардлагатай баримтуудыг хэрэгт хавсаргажээ.