Канадын Ньюфаундленд арлын эрэг орчимд 250 шоо метр нефть асгарсны улмаас их хэмжээний тоосжилт үүсэж, олборлолтыг зогсоосон байна. Ослын шалтгааныг усан доорх хоолойд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гэмтэл гарсантай холбон тайлбарлажээ. Харин тэнд олборлолт явуулдаг “Husky еnergy” компанийн мэдээлснээр, нарийн шалтгааныг нь тогтоогоогүй гэнэ.