Номхон далайн өмнөд хэсгийн ёроолд идэвхтэй галт уул байгааг илрүүлсэн нь том нээлт болжээ. Америкийн их, дээд сургуулийн оюутнууд Соломоны арлуудад судалгаа хийж, далай, тэнгисийн ёроол дахь галт уул илрүүлэх төсөлд оролцох явцдаа ийм нээлт хийсэн гэнэ. Үүний хүрээнд галт уулын тогоонд хэд хэдэн төрөл зүйлийн амьтан, тэр дундаа хачирхалтай аварга загас амьдардгийг илрүүлжээ. Галт ууланд нь ойртох төдийд л хүний арьс хүчилд нь зумарч, түлэгдэж байсныг тэд тайландаа дурдсан байна. Тийм халуун, бас хүчиллэг орчинд аварга загас хэзээнээс идээшин, суурьшсан, хэрхэн “цагаан хоолтон” болсныг таах аргагүй гэж тус судалгааны багийн ахлагч Бреннан Филлипс ярьжээ. Өдгөө тэр амьтны ДНХ-ийг шинжилж буй гэнэ. Далайн 20 км гүн дэх тэргалт уулыг Кавачи гэж нэрлэсэн байна.