90300 Панамын “Ламастус” фермийн “Geisha” хэмээх сортын кофе дэлхийд хамгийн үнэтэйд тооцогдох болов. Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан цахим дуудлага худалдаагаар хагас кг нь 80.3 мянган ам.доллароор зарагдсан нь энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээлд хамгийн үнэтэйд тооцогддог олон төрлийн кофег ардаа орхисон үзүүлэлт болжээ.
5 Дэлхийн зах зээлд байнга эрэлттэй, бас үнэтэй байдаг нэг бүтээгдэхүүн бол авокадо. Сүүлийн үед Шинэ Зеландын фермерүүд тариалангийн талбайгаа манах гэж зүдэрдэг болжээ. Хар зах дээр авокадо дамладаг бүлэглэлүүд тэдний дайсан. Нэг шөнийн дотор хэдэн зуун “хүүхдээ” алдсан болон ийм эрсдэл байнга учирч буй фермерүүд харуул хамгаалалт султай талбайнуудаа хэрхэн хянах аргаа олохгүй байгаа аж. Хий үзэгдэл шиг “хийсэж” явдаг хулгайч нарыг “Google еarth” программ ашиглан хиймэл дагуулын зургаар илрүүлэх ажил хүртэл эхэлсэн юм байна. Өнгөрсөн долоо хоногийн ханшаар нэг ширхэг авокадо тус улсын дэлгүүрүүдэд дунджаар таван “ногоон” байжээ.
13 Малайзын “Dind¬ings farm” компанийн мэргэжилтнүүд гахайн тэжээлийг баяжуулснаар омега-3 тосны хүчлээр баялаг мах бэлтгэх арга боловсруулжээ. Өдгөө олон улсын 13 сүлжээгээр уг бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн байна.
208 Хятадын Шаньдун мужийн Цинань хотод амьдардаг 11 настай Чан Цыюй охин “Гиннесийн ном”-д дэлхийн хамгийн өндөр хүүхэд хэмээн бичигдэх болзол бүрэн хангажээ. Түүний өндөр 208 см. Охин зургаан настайдаа 160 см болтлоо огцом өссөн гэнэ.
115 Индонезын Капота арлын эрэг дээр өнгөрсөн мягмар гарагт хаягдсан хар халим хүний буруугаас болж үхсэн нь тогтоогджээ. Түүний ходоодноос нэг удаагийн хуванцар аяга 115, усны сав дөрөв, хүнсний цаасан хайрцаг 25 ширхэг, 3300 кг мяндсан олс гарсан аж. Мөн 19 нэр төрлийн хатуу хуванцар эд зүйл, резинэн шаахай байсан нь далай, тэнгисийн ус ямар хэмжээнд бохирдсоныг илтгэх ганц жишээ гэж байгаль хамгаалагчид мэдээлж, БОЯ-ндаа мэдэгдэл хүргүүлсэн гэнэ.