Америкийн теннисчин Вилнус Уильямс хохирогчийнхоо гэр бүлтэй эв зүйгээр тохиролцжээ.
Өнгөрсөн долдугаар сарын 9-ны өдөр Пальм-Гарденсд алдарт теннисчин Винус Уильям замын осол гаргансны улмаас хүний амь эрсдсэн ажээ. Винусийн “Jeep”-тай мөргөлдсөн машинд сууж явсан 78 настай Жером Барсон осол гарснаас хойш 14 хоногийн дараа эмгэлэгт нас барсан байна.Хохирогчийн эхнэр нь жолооны ард сууж явсан бөгөөд хөнгөн бэртэл авсан аж.
Эхэндээ уг осолын буруутангаар тамирчин бүсгүйг хохирогчийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй хэмээн гэгдэж байсан бол хэргийг замын цагдаагийхан нягталж үзээд “осолын буруутан нь гуравдагч этгээд байжээ” хэмээн мэдэгдсэн байна. Гуравдагч этгээд дүрэм зөрчин улаан гэрлээр замын уулзвараар гарсны улмаас уг осол гарах шалтгаан болжээ. Осолын талууд согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглээгүй болох нь цагдаагийн байгууллагаар тогтоогджээ.
Винус Уильямсын өмгөөлөгчид түүнийг хохирогчийн машиныг хараагүй гэж мэдэгдсэн байна. Гэсэн ч Барсоны гэр бүл Винусээс нэхэн олговор шаардан шүүхэд хандсан байна. Харин саяхан хохирогчийн тал шүүхэд өгсөн мэдэгдлээ буцаан авсан байна Алдарт теннисчин болон Барсоны гэр бүлийхэн чухам хэрхэн тохирсон талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.