Үндэсний аудитын газраас Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны санхүү, төсвийн гүйцэтгэлд аудитын шалгалт хийсэн. Уг аудитын тайланд Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулахтай холбоотойгоор нэлээд зөрчил илэрсэн. Тухайлбал, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар нь Ази, Европын дээд түвшний Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас албан ёсны шийдвэр гараагүй байхад Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт "АСЕМ"-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 578 иж бүрдэл зочид буудлын тавилга, цагаан хэрэгслийг 13 аж ахуйн нэгж, 21 иргэнд бэлэн мөнгөөр болон зээлээр худалдсан, 4,787 ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-ийг 33 төрийн байгууллагад шилжүүлсэн байна. Үүнээс гадна “АСЕМ”-ын үйл ажиллагаанд зориулан Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан зочид буудлуудад 233.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ. Үүн дотор үйл ажиллагаа эрхэлдэггүй болон одоог хүртэл ашиглалтад ороогүй буудлууд байсан байна. Тэгвэл АСЕМ-ын үеэр зээл авсан зочид буудлуудыг танилцуулж байна.