Уран гулгалтын шилдгүүдийн нэг, дэлхийн аварга Елизабета Туктамышева саяхан “RT на русском якыке” сувагт өгсөн ярилцлагадаа хэрэв боломжийн санал ирүүлбэл “Playboy” сэтгүүлд зургаа авхуулахыг зөвшөөрнө гэжээ. Мөн тэрбээр эмэгтэй уран гулгагчид тэмцээний үеэр аль болох цөөн хувцас өмсөж гулсах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн аж.
Ташрамд дурдахад, Е.Туктамышева “Канадын гран при” тэмцээнд оролцохдоо бараг дотуур хувцастайгаа тэшиж, хүмүүсийн анхаарлыг ихээхэн татсан билээ. Тухайн үед тэрбээр Б.Спирсийн дуунд үзүүлбэрээ үзүүлсэн юм.
Эцэст өгүүлэхэд, орос уран гулгагч арванхоёрдугаар сарын 5-9-нд Канадын Ванкувер хотод болох финалын гран-прид оролцохоор шалгараад байна.