- 1307 оны энэ өдөр Ромын Пап V Клемент Францын хаан Филлипын тамплиеруудын эсрэг өдөөсөн хэргийг зөв хэмээн зарлиг буулгажээ. Эл зарлигыг Европын бүх орон дагаж тамплиеруудыг мөрдөн мөшгөх болжээ.
- 1318 оны энэ өдөр Алтан Ордонд Александр Невскийн үеэл Тверийн ханхү Михаил Ярославович алуулжээ.
- 1542 оны энэ өдөр каминий өмнө дулаацан сууж байсан Испанийн хаан III Филипп галын дөлөнд түлэгджээ. Хааны ордны дэг жаяг нь хэрээс хэтэрснээс болж хааныг галнаас холдуулах хүн олдоогүй аж.
- 1621 оны энэ өдөр Английн агуу яруу найрагч Жон Донн Лондон хотын гэгээн Павлийн сүмийн хамба лам болжээ.
- 1803 оны энэ өдөр Оросын цэргүүд Тоголон төмөр хааны одоогийн Азербажан улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан Гянжийн хант улс руу дайран оржээ.
- 1806 оны энэ өдөр Канадад анхны франц хэл дээрх сонин гарчээ.
- 1808 оны энэ өдөр Английн нэрт аялагч, түүхэнд анхны аялал жуулчлалын агентлаг байгуулсан Томас Кук төржээ.
- 1869 оны эн өдөр Францын зохиолч, Нобелийн шанналт Андре Жид төржээ.
- 1877 оны энэ өдөр Испаний хөл бөмбөгийн “Барселона” багийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч швецарийн тамирчин Жоан Гампер төржээ.
- 1890 оны энэ өдөр Францын генерал, улс төрч Шарль де Голь төржээ.
- 1906 оны энэ өдөр Орост Столыпины хөдөө аж ахуйн шинэчлэлийн бодлого эхэлжээ.
- 1909 оны энэ өдөр Ах дүү Орвил Райт болон Уилбер Райт нар нисэх онгоцыг үйлдвэрлэх анхны компанит ажлыг эхлүүлжээ.
- 1916 оны энэ өдөр Английн зохиолч Жек Лондон амиа хорложээ.
- 1917 оны энэ өдөр Канадад Үндэсний хоккейн лиги байгуулагджээ.Эл лиги “Монреаль Канадиенс”, “ Монрейль Марунз”, “Торонто Аренас”, “Оттава сенаторз”, “Квебек Булдогз” гэсэн таван багаас бүрджээ.
- 1918 оны Польш Бүгд найрамдах улсаар тунхаглагджээ.
- 1928 оны энэ өдөр Перс гүрэн Бахрейн аралыг өөрийнх гэж мэдэгджээ.
- 1928 оны энэ өдөр хөгжмийн зохиолч М.Равелийн алдарт “Балеро” бүтээл анх Парис хотноо тоглогджээ
- 1938 оны энэ өдөр устаж үгүй болсон гэж байсан эртний целекант хэмээх загасыг өмнөд африкийн эргээс барьжээ.
- 1943 оны энэ өдөр Ливан тусгаар тогтнолоо зарлажээ.
- 1947 оны энэ өдөр Ираны ассамблей ЗХУ-тай хийсэн газрын тосны гэрээгээ цуцалжээ.
- 1956 оны энэ өдөр Австралийн Мельбурн хотод ХVI Олимпын тоглолтууд эхэлжээ.
- 1963 оны энэ өдөр Даллас хотод АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Кеннеди алуулжээ.
- 1963 оны энэ өдөр “Битлз” хамтлаг “White The Beatles” цомгоо гаргажээ.
- 1976 оны энэ өдөр Финлядын рок хөгжимчин, ая зохиогч, яруу найрагч, “HIM” хамтлагийн ахлагч Херманни Вало төржээ.
- 1977 оны энэ өдөр Парис, Лондон, Нью-Йоркийн хооронд “Конкор” онгоцны нислэг эхэлжээ.
- 1986 оны энэ өдөр Майк Тайсон мэргэжлийн боксын хүнд жингийн аварга болжээ. Боксын түүхэнд хамгийн залуу аврага болсон аж.
- 1988 оны энэ өдөр Азербажаны Баку хотод армян үндэстнүүдийн эсрэг нийтийг хамарсан үймээн гарчээ.
- 1990 оны энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тетчер огцорч байгаагаа мэдэгджээ.
- 1993 оны энэ өдөр Францын жүжигчин Адель Экзаркопулос төржээ. Тэрээр “Алтан даль мод” (Каннын кинонаадмын гол шагнал) шагнал хүртсэн хамгийн залуу эмэгтэй жүжигчин аж.
- 2003 оны энэ өдөр Гуржийн парламентыг Ерөнхийлөгч Эдурад Шаварназегийн өрсөлдөгчид булаан эзэлжээ.