Америкийн гэр бүлийн хоёр гэртээ компьютер тоглоом Call of Duty Black Ops 4 тоглож байхад нь цагдаагийнхан хаалгыг нь эвдэн орж иржээ. Тэд PC тоглоомыг хэт дуу чимээтэй тоглосон нь хөрш айлын хүмүүсийг гэр бүлийн хүчирхийлэл болж байна гэж ойлгоход хүргэсэн байна. Тиймээс хөршүүд нь дээрх үндэслэлээр цагдаагийн газар руу утасдаж “Зодоон, хашгираан, дуу чимээ гарч байна. Бас буудна энэ тэр гэж хашгираад байна” хэмээн дуудлага өгчээ. Дээрх явдал Флорида мужийн Диленд хотод болсон байна. Цагдаагийнхан дуудлагын дагуу тухайн айлын гадаа очиж байшинг бүслэн зогсч, тусгай хэрэглэлтэй хэдэн цагдаа дотогш дайран орсон аж. Тэд писичин айлд нэгжлэг хийхэд буу зэвсэг олдоогүй байна.