Чиканго хотын эмнэлэгт нэгэн зэвсгэлсэн этгээд гал нээсний улмаас 4 хүн нас баржээ.
“Чикаго хот эмчээ, эм зүйчээ, цагдаагийн офицераа алдлаа. Тэд дуртай ажлаа хийн шшргээ гүйцэтгэж байсан хүмүүс” гэж тус хотын амбан захирагч Рам Эмануэль мэдэгдэв.
Дөрөв дэхь хүн нь гэмт этгээд өөрөө аж. Түүнийг цагдаа нар буудсан эсвэл өөрөө амиа хорлосон гэдэг нь одоогоор тогтоогдоогүй байна. Гэмт этгээд машины зогсоол дээр нэгэн эмэгтэйг буудаж алчихаад, дараа нь эмнэлэг рүү орон тал тал тийш нь гал нээжээ. Цагдаа нар эмнэлэгийн байранд маш хурдан ирж, ажилчид, өвчтнүүдийг яаралтай нүүлгэн гаргасны ачаар олон хүний амь аврагджээ.
Хожим гал нээсэн этгээдийн нэр усыг тогтоосон бөгөөд тэр нь Хуан Лопес гэгэч 32 настай залуу байжээ. Машины зогсоол дээр буудуулсан эмэгтэй түүний найз бүсгүй байсан аж. Эл үйл явдал АНУ-д нэг өдөрт хүн буудсан гурав дахь тохиолдол гэнэ. Энэ өдөр Филадельфид хэн нэгэнд буудуулж нас барсан дөрвөн хүний цогцос олдсон бол мөн өдөр Денверт үл таних этгээд гал нээн нэг хүний аминд хүрч, гурван хүнийг шархдуулсан байна.
Дээрх үйл явдлууд галт зэвсэг чөлөөтөй зарах хуулийн эрэг тойрон дох маргааныг эргээд дэгдээлээ. Энэ жил гэхэд л тус улсад галт зэвсэг хэргэлсний улмаас 13,0 мянган хүн нас барж 25,0 хүн гэмтэл авсан байна. Мөн үүргээ гүйцэтгэж явсан 250 цагдаагийн офицер алуулсан аж.