Өчигдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БГД-ийн нутаг дэвсгэрээс зургаан настай хүү алга болсон дуудлага ЦЕГ-ын Шуурхай удирдлагын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу эрэлийн ажиллагаа явуулж, хүүг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Харин алга болж, төөрсөн шалтгааныг тодруулахад, өдөр өнжүүлэх төвийн багш нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ сургуулиас нь авч яваад замдаа алдсан байна.