АНУ-ын Ерөнхийлөгч, аав Дональд Трампынхаа зөвлөхөөр ажилладаг Иванка Трамп Цагаан ордны тогтсон ёс жаягийг удаа зөрчиж байгааг Washington Post мэдээллээ. Тэрбээр албан ажлын утга агуулга бүхий электрон шууданг хувийн и-мэйл хаягаа ашиглан өөрийн зөвлөхүүд болон Цагаан ордны ажилчид руу олон удаа илгээсэн байна. Хувийн хаягаараа өргөн хүрээлэл бүхий мэдээллийг олноор нь илгээж байгааг мэдсэн зарим ажилчид цочирдсон гэнэ.
Энэхүү үйлдэл нь Цагаан ордны журам болоод Үндэсний аюулгүй байдлын дүрмийг зөрчиж байгааг холбогдох хүмүүс дуулгахад Иванка ихэд гайхсан аж. Түүний аяг аашаас харахад тэрбээр энэ талаарх дүрэм, журмыг мэддэггүй байсан нь илт ажиглагдсан гэнэ. Түүнээс өмнө ийм асуудалд Хиллари Клинтон орж байсан. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх алдад Wikileaks хувийн аккаунтаасаа бичсэн түүний олон тооны шууданг олон нийтэд дэлгэж байсан юм.