АНУ-ын Чикаго хотын Ханкок төвийн барилгын лифт унажээ. Тэнгэр баганадсан өндөртэй 100 давхар барилгын лифтийн трос тасарснаас 95-р давхраас унасан байна. Аврагчид иргэдийг аврахад гурван цаг зарцуулсан бөгөөд лифт байрлах давхрыг олж тогтооход нэлээд хугацааг зарцуулжээ. Азаар лифт газарт уналгүй аль нэг давхарт гацсан тул иргэдийн амь нас хохироогүй байна. Аврагчид лифт байрлах 11-р давхрын ханыг цөмөлж байж зорчиж явсан гурван мексик иргэнийг гаргаж авчээ.