Роттердамын уран зургийн галерейгээс зургаан жилийн өмнө хулгайлагдсан алдарт зураач Пабло Пикассогийн “Арлекины толгой” нэртэй бүтээл Румын улсад олджээ. 800 мянган еврогийн үнэтэй уг зургийг Нидерландын улсын хоёр иргэн олоод Румын дахь ЭСЯ-даа хүргэж өгсөн байна. Пикассогийн “Арлекины толгой” зураг нь Клод Моне, Пол Гоген, Анри Матиссагийн зурагнуудын хамтаар 2012 онд хулгайлагдсан бөгөөд уг хэрэгт сэжиглэгдэн гурван румын иргэн баривчлагдсан. Нэг сэжигтний ээж мэдүүлэг өгөхдөө “Эд зүйлийн баримтыг үгүй хийх үүднээс зургийг шатаасан” гэж ярьсан ч хожим уг мэдүүлгээсээ буцсан байна. Тиймээс 2012 онд алга болсон долоон зурагны анхны сураг “Арлекины толгой” бүтээл олдсноор гарч ирлээ. Испани, Францын уран бүтээлч Пикассо театр, график, уран баримал, дизайн зэрэг олон салбарт кубизмын урсгалаар 20 гаруй бүтээл туурвисан билээ.