- 540 оны энэ өдөр нүүдэлчин турк угсааны сивууд Өмнөд Кавказыг довтолжээ.
- 1190 оны энэ өдөр Тевтоны одон (Германы хүлэгт баатарын одон бөгөөд туслах-хамгаалах-эдгээх гэсэн уриатай )бий болжээ.
- 1521 оны энэ өдөр Ромын Папын цэргүүд Милан хотыг эзэлж Валуа (дундад зууны Францын хаадын угсаа) болон Габсбург(дундад зууны Австрийн угсааны хаад ) гүрний хоорондох дайн эхэлжээ.
- 1600 оны энэ өдөр Англи болон Шотландын хаан I Карл Стюарт төржээ.
- 1630 оны энэ өдөр германы хөгжмийн зохиолч Иоганн Штейн нас баржээ.
- 1700 оны энэ өдөр Агуу Умардын дайны анхны тулаанд XII Карлаар удирдуулсан Шведын арми Их хаан I Петрын цэргийг бут цохижээ.
- 1493 оны энэ өдөр Хирстофор Колумб Америк хоёр дахь удагийн аялалаараа Пуэрто-Рико аралыг нээжээ.
- 1703 оны энэ өдөр Бастилийн цайзад “төмөр багтай хүн” гэдгээрээ дэлхийн түүхэнд танигдсан хоригдол нас баржээ.
- 1711 оны энэ өдөр Оросын их эрдэмтэн Михаил Ломоносов төржээ.
- 1792 оны энэ өдөр хувьсгалт Франц дэлхийн бүх дарлагдсан ардуудыг дэмжин эвлэн нэгдэж байгаагаа зарлан тунхаглажээ.
- 1819 оны энэ өдөр Мадрид хотноо Прадогийн музей (дэлхийн шилдэг 20 музейн нэг)нээгджээ
- 1824 оны энэ өдөр Санкт-Петербург хот үерт автан 3,0 мянга гаруй байшин барилга сүйдэж, 200 гаруй хүн нас баржээ.
- 1828 оны энэ өдөр авётрийн хөгжмийн зохиолч Франц Шуберт нас баржээ.
- 1839 оны энэ өдөр Чехийн инженер, зохион бүтээгч “Шкода” машины үйлдвэрийг үндэслэгч Эмиль Шкода төржээ.
- 1843 оны энэ өдөр швецарийн гүн ухаантан, эмпириокрицитизмын үндэслэгчийн нэг Рихард Авенариус төржээ.
- 1887 оны энэ өдөр Америкийн биохимч, Нобелийн шагналт ферментын гаралыг нотолсон эрдэмтэн Жеймс Самнер төржээ.
- 1917 оны энэ өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд асан Индира Ганди төржээ.
- 1917 оны энэ өдөр цагаантны генерал Корнилов, Деникин нар Быховскийн шоронгоос оргон Дон руу зугтжээ.
- 1919 оны энэ өдөр АНУ-ын Сенат Версалийн энхийн гэрээг батлахын эсрэг санал өгсөн бөгөөд үүнээсээ болж хожим Үндэстний Лигээс гарах болсон аж.
- 1924 оны энэ өдөр Каир хотод Судан дахь Британийн амбан захирагч Ли Стек алуулжээ.
- 1933 оны энэ өдөр Америкийн телевизийн нэрт хөтлөгч Ларри Кинг төржээ.
- 1938 оны энэ өдөр CNN телевизийн үндэслэгч Тед Тернер төржээ.
- 1942 оны энэ өдөр нэрт загвар зохион бүтээгч Келвин Клайн төржээ.
- 1942 оны энэ өдөр Сталинградын тулалдаанд эргэлт гарч Зөвлөлтийн арми давшилтаа эхлүүлжээ.
- 1943 оны энэ өдөр АНУ Гильберт болон Маршаловын аралуудыг японы армиас чөлөөлөх ажиллагааг эхлүүлжээ.
- 1946 оны энэ өдөр Румынд Парламентын сонгууль явагджээ.Уг сонгууль тус улсын цаашдын хөгжлийн чиг хандлагыг шийджээ.
- 1946 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей шашан болон арьс өнгөөр мөшгөн гадуурхахыг хориглох тогтоол гаргажээ.
- 1947 оны энэ өдөр Францын Ерөнхий сайд Поль Рамадье огцорчээ.
- 1949 оны энэ өдөр Монакогийн хан ширээнд III Ренье заларчээ.
- 1961 оны энэ өдөр америкийн жүжигчин Холливудын од Мэг Райн төржээ.
- 1962 оны энэ өдөр Холливудын од Жоди Фостер төржээ.
- 1965 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей ЗХУ-ын санаачлагаар цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх талаар тогтоол гаргажээ.
- 1967 оны энэ өдөр анх витамины ойлготыг гаргаж ирсэн польшийн эрдэмтэн Казомир Функ нас баржээ.
- 1969 оны энэ өдөр АНУ-ын сансарын нисгэгчид хоёр дах удаагаа Саран дээр буужээ.
- 1969 оны энэ өдөр алдарт хөлбөмбөгч Пеле (Эдсон Арантес ду Насименту ) 1000 дах гоолоо оруулжээ.
- 1977 оны энэ өдөр түүхэнд анх удаа арабын улирдагч (Егитын Ерөнхийлөгч А.Садад) Израильд айлчилжээ.
- 1978 оны энэ өдөр “Ардын сүм” нэртэй шашны бүлэг нийтээрээ (922 хүн) амиа хорлосон явдал гарчээ.
- 1985 оны энэ өдөр Женев хотноо ЗХУ-ын Ерөнхийлөгч М. Горбачев болон АНУ-н Ерөнхийлөгч Р.Рейганы нарын анхны уулзалт болжээ.
- 1990 оны энэ өдөр Парис хотноо НАТО болон Варшавын гэрээний орнууд энгийн зэвсгийн тухай гэрээнд гарын үсэг зурж Хүйтэн дайны төгсгөлийг авчирчээ.
- 1996 оны энэ өдөр Ватиканд Ромын Пап Ион II Павел, Кубын удирдагч Фидель Кастро хоёрын түүхэн уулзалт болжээ.
- 1998 оны энэ өдөр АНУ-ын Төлөөллийн танхим импичментын дагуу Ерөнхийлөгч Билл Клинтоныг шалгаж эхэлжээ. Өмнө нь 1868 онд Ерөнхийлөгч Эндрю Жонсоныг мөн 1974 онд Ерөнхийлөгч Ричард Никсоныг ийнхүү импичментээр шалгаж байжээ.
- 1999 оны энэ өдөр Оросын уран гулгагч Олимпын аварга Евгения Медведева төржээ.
- 2004 оны энэ өдөр Америкийн спортын түүхэнд хамгийн том зодоон сагсан бөмбөгийн “Детройт Пистонс”, “Индиана Пэйсерс” багийн хооронд болжээ.