АНУ-ын Калифорни мужийн умард хэсэгт гарсан гал түймрийн улмаас сураггүй болсон хүмүүсийн тоо сүүлийн нэг өдөрт хоёр дахин өсжээ. Одоогийн байдлаар 66 хүн нас барж, 631 хүн сураггүй болоод байгаа аж.
Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп гамшигийн хохиролыг үнэлж, хохирогчидтай биечлэн уулзахаар бямба гаригт Калифорни мужид нисэж ирэхээр төлөвлөж байгаа аж.
Түймрийг унтраахад 9,4 мянган гал сөнөөгчид дайчлагдсан байна. Найман хоногийн өмнө элэсэн “Кэмп” хэмээн нэрлэсэн түймэр халуун салхины улмаар мужийн умард хэсэгт маш хурдтай тархсан тул тухайн орон нутгийн оршин суугчид аврагдахад маш бага хугацаа үлдсэн байжээ. Түймэрт одоогийн байдлаар 12,0 мянган барилга байшин шатжээ.