Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан өнгөрсөн баасан гаригийн ажлын өдрийг маргааш буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн билээ. Иймд дугаарын хязгаарлалт үйлчилж, 4, 9-өөр төгссөн автомашин дугаарын хязгаарлалтад хамрагдана. Харин ням гариг үйлчлэхгүй юм байна.
Тодруулбал, Чингис хааны мэндэлсэн өдрөөр пүрэв гарагт дугаарын хязгаарлалт үйлчлээгүй тул 4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгслийг маргааш хязгаарлахаар болсон аж.