Женнифер Лопес 20 минут дуулаад 2 сая доллар авчээ.
Жүжигчин, дуучин эл бүсгүй Ойрх Дорнодод очоод хөрөнгөнийхээ хэмжээг нилээдгүй ахиулаад ирсэн аж. Өдгөө 49 настай Жениффер Лопесийн алдар нэр буураагүй бөгөөд урьдын адил уран бүтээлээ идэвхтэй туурьвисаар байна. Тэрээр Катарын нийслэл Доход шинэ худалдааны төдийн нээлтэнд уригдан ердөө 20 минуут дуулаад 2 сая доллар авчээ. Үүний зэрэгцээ арга хэмжээг зохион байгуулагч тал жүжигчин бүсгүйн замын болон амьдрах зардлыг нь даасан аж. Баян чинээлэг шейхууд Лопесийг дахин ирж дуулж өгөхийг хүссэн байна. Ингэхдээ энэ удаагийнхаас арай бага хөлс буюу 1,2 сая доллар санал болгожээ. Жүжигчин бүсгүй одоохондоо хариу өгөөгүй аж.