Канад улсын Британийн Колумб мужийн шүүхийн шийдвэрийн дагуу нэгэн эр салсан найз эмэгтэйдээ өөрийн мөнгөөр хуримын бөгж худалдаж авч өгөх ёстой болов. 2017 оны өвөл Майк Маклахлин хэмээх залуу хайртай бүсгүй Коринн Маккейдаа хуримлах санал тавихаар бөгж худалдан авахыг хүсжээ.
Гэтэл түүнд бэлэн мөнгө ч, зээлийн карт ч байсангүй. Энэ талаар бүсгүйдээ учраа хэлэхэд “Зээлсэн мөнгөө бөөнд нь биш, сар бүр тодорхой хэмжээгээр барагдуулах” нөхцөлтэйгөөр “олгожээ”. Ингээд залуу эхлээд түүнд, хэсэг хугацааны дараа өөртөө бөгж авахад 3490 доллар зарцуулсан байна. Сүй тавьснаас хэдэн сарын дараа тэд хоёр тийш болов. Бүсгүй сүйн бөгжийг нь эргүүлэн өгсөн бөгөөд харин зээлдүүлсэн мөнгөө авч чадаагүй учраас шүүхэд хандсан нь тэр байж.
Коринн Маккей өдгөө үерхэж буй залуутайгаа хуримлах хүсэлтэй бөгөөд түүний сүйн бөгж авч өгөх зардлыг Майк Маклахлинаар гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн юм байна.