Румын улсын иргэн Самуэль Станичи хэмээх барилгачин эрэгтэй цахим дэлгүүрээс хувцасны хуучин шүүгээ худалдан авчээ. Бараагаа Арад хотоос Бикижи тосгон дахь гэртээ хүргүүлээд, хэд хоногийн дараа нээж үзтэл дотор нь жижиг төмөр хайрцаг байж.
Түүнд нь 500 еврогийн дэвсгэрт дүүрэн байсныг тоолтол 95 000 евро болжээ. Ийм гэнэтийн “бэлэг” авсан тэрбээр болон эхнэр нь айгаад унтаж чадаагүй гэнэ. Хэн нэгний бохир мөнгөнөөс болж амиа алдах эрсдэлд орж мэднэ гэж ярилцаад тэд өглөө нь шүүгээ зарсан хүнийг хайж хот руу явсан байна.
Наймаа хийсэн хүнээ хэд хоног сурж явсаар олоод мөнгийг нь өгчээ. Нөгөөх хүн “Аав минь саяхан өөд болж, хувцасных нь шүүгээг зарсан юм. Дотор нь юу байгааг ч хараагүй” хэмээн баярлаж, шударга эрийг урамшуулсан гэнэ.