АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны нэгдүгээр орлогч Мика Рикарделийг үүрэгт ажлаас нь халахыг Мелания Трамп шаарджээ.
Мика Рикарделыг цагаан ордноос явж төрийн захиргааны өөр албанд томилогдож байгаагаа талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөлөгч Сара Сандерс ярихдаа “Мика Рикардел Цагаан ордноос явж байгаа авч цаашид ч ерөнийлөгчийг дэмжсэн хэвээр байх бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч түүнд америкийн ард түмний төлөө үнэнчээр зүтгэж, үндэснйи аюулгүй байдалд оруулсан хувь нэмэрийг үнэлэн талархаж байна” гэжээ.
Хэдэн хоногийн өмнө Мелания Трампын бие төлөөлөгч “Ерөнийлөгчийн эхнэрийн саналаар Рикардел нь Цагаан ордонд ажиллах зохисгүй хүн” хэмээсэн байна. Эл мэдэглийн талаар Аюулгүй байдлын төлөөлөгчид ч, Сара Сандер ч тайлбар хийгээгүй байна.
Америкийн хэвлэлд Мелания Трамп, Мира Рикардел хоёр тэргүүн хатагтайн өнгөрөгч аравдугаар сард Африкийн орноор хийсэн айлчлалын үеэр муудалцсан тухай бичиж байна. Зарим эх сурважийн мэдээлснээр хэрүүл онгоцонд хэн хаана суухаас эхэлжээ.
Рикарделтай хамт Пентогонд ажиллаж байсан Стивен Буччи “Washington Post” сонинд өгсөн ярилцлагадаа түүний тухай “Тэрээр хатуу чанга, маш ухаантай, тэнэг зүйлд дургүй эмэгтэй. Хэрэв та тэнэг бол тэрбээр энэ тухай өөрт тань мэдээлж орхино” гэжээ.
Энэ аялалынхаа үеэр Мелания Трамп Цагаан ордон дах зарим хүмүүст итгэдэггүй тухайгаа “АБС” телевизийн сурважлагчид ярьсан байдаг. “Wall Street Journal” сэтгүүлд бичснээр бол тэргүүн хатагтайн эргэн тойрныхны үзэж буйгаар хэвлэлд гарч байгаа Мелания Трампын тухай эерэг бус мэдэллийн цаана Рикардел байгаа аж.