Сассексийн гүн, хунтайж Харри Британийн хатан хааны гэр бүлээс хамгийн алдартай нь болохыг социологийн “You gov” компаниас явуулсан судалгаа харууллаа. Түүний төлөө британичуудын 77 хувь нь саналаа өгчээ.
Судалгаанаас харвал 34 настай хунтайж Британийн 92 настай хатан хаан (74), ах болох Кэмбрижийн гүн, хунтайж Уильям (73 хувь)-аас илүү нэр хүндтэй аж. Харриг судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 86, эрэгтэйчүүдийн 69 хувь нь дэмжжээ.
Эдинбургийн гүн, хатан хааны нөхөр, хунтайж Филип ч нэр хүндтэй хэвээр байна. Түүний төлөө 71 хувь нь саналаа өгсөн тухай “Daily telegraph” сонин мэдээллээ. Кэмбрижийн гүнгийн хатан Кейт Миддлтон 64 хувийн санал авч, хатан хааны гэр бүлийн эмэгтэй гишүүдээс II Элизабетын дараа хоёрдугаарт оржээ.