- МЭӨ 63 оны энэ өдөр Цицерон төрийн эргэлт хийх гэж оролдсон Катилиныг илчлэнтүүнийг төрийн дайсан хэмээн зарлажээ.
- 1315 оны энэ өдөр Моргартенийн тулаан болжээ. Дундад зууны үеийн энэ тулаанд анх удаагаа явган цэрэг морьт цэргийг үнэмлэхүй ялжээ.
- 1316 оны энэ өдөр Францын хаан ширээг залгамжлагч I Иоан төржээ.
- 1700 оны энэ өдөр Испанийн хаан ширээнд VФилипп заларчээ.
- 1784 оны энэ өдөр Напальон Банапардын дүү Весфалийн хаан Жером Бонапард төржээ.
- 1812 оны энэ өдөр Оросын эзэн хаан I Александр францын цэргүүд Москва хотыг орхиж явсны дарааард түмэндээ хандаж эх орноо аварсан явдалд талархалын тунхаг уншжээ.
- 1862 оны энэ өдөр Германы зохиолч, Нобелийн шагналтан Герхард Гауптман төржээ.
- 1864 оны энэ өдөр генерал У.Шерманы армиАтланта хотыг тэр чигт нь шатаажээ.
- 1887 оны энэ өдөр Германы инженер Карл Гесснер цинкин батарей зохион бүтээсэн зохиогчийн эрхээ авчээ.
- 1889 оны энэ өдөр Бразилд эзэн хаан II Педрогхаан ширээнээс нь огцруулжээ. Бразил Бүгд найрамдах улс болсон аж.
- 1899 оны энэ өдөр “Moning Post” сонинысэтгүүлч байсан Уинстон Черчилль Өмнөд Африкт дайны тухай сурвалжлага хийж байгаадбууруудад (цагаан арьст фермерууд, ядуу хүмүүсийг хэлдэг) олзлогджээ.
- 1920 оны энэ өдөр “Үндэстнүүдийн нэгдэл” (Версалийн гэрээний үр дүнд байгуулагдсан олон улсын байгууллагаа бөгөөд 63 гишүүн оронтой байжээ. 1946 онд үйл ажиллагаа зогсоожээ) байгуллагын анхны хуралдаан болжээ.
- 1932 оны энэ өдөр Ленинград хотын Казаны хийдэд шашны анхны музей нээгджээ.
- 1935 оны энэ өдөрФилиппины Холбоо байгуулагдан тунхаглагджээ.
- 1939 оны энэ өдөр японы цэргүүд Өмнөд Хятад руу давшин Наньнин хотыг эзэлжээ.
- 1948 оны энэ өдөр Луи Сен-Лоран Канадын Ерөнхий сайдаар сонгогджээ.
- 1951 оны энэ өдөрГрекийн эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч Николас Белояннис болон түүний 11 хамтрагчийг цэргийн шүүх цаазаар авчээ.
- 1956 оны энэ өдөр Эльвис Преслийн тоглосон “Намайг хайрлаач”нэртэй анхны кино дэлгэцнээ гарчээ. Шүүмж судлаачид рок-н-роллийн эрин эхэллээ хэмээн тодорхойлжээ.
- 1956 оны энэ өдөр НҮБ-ын зэвсэгт хүчин Египт руу оржээ.
- 1960 оны энэ өдөр анхны цөмийн баллистик пуужинтай шумбагч онгоцдалайд гарчээ.
- 1969 оны энэ өдөр Вашингтон хотод Вьетнамын дайнг эсэргүүцсэн жагсаал болжээ. 250,0 мянган хүн цугларсан эл жагсаал дайн эсэргүүцсэн хамгийн том жагсаал хэмээн тооцогддог аж.
- 1991 оны энэ өдөр ЗХОУ-ын Ерөнхийлөгч Б.ЕльцинОрос орон зах зээлийн эдийн засагт шилжих тухай тогтоолд гарын үсэг зуржээ.
- Умард Ирландад шишны мөргөлдөөн ихссэнтэй холбогдуулан Их Британи 1400 цэргээ тус бүс нутагт байнга байрлуулах болжээ.
- 2003 оны энэ өдөр Туркийн Станбул хотноо 28 хүний амийг авч одсон террорист халдлага болжээ.