ОХУ-ын Саратов мужийн Саратовын районы захиргааны нэгэн мэргэжилтэнхогийн цэгийг цэвэрлэсэн хэмээн тайлагнажээ. Үүний баталгаа болгож цэвэр цэмцгэр болсон талбайн зургийг үзүүлсэн байна. Гэтэл удалгүй түүний булай нь дэлгэгдэж, уг зургийг фотошоп программаар зассан болох нь илэрчээ. Клещевка тосгоны ойролцоох Курдюм голын орчимд хог их хэмжээгээр хаяснаас болж байгаль орчин бохирдож байгаа талаар нутгийн иргэд олон жилийн турш гомдоллосоор ирсэн аж. Аргаа барсан иргэд Ард нийтийн фронтод гомдлоо гаргасан бөгөөд тус фронт Саратовын районы захиргаанд зохих шаардлагыг нухацтай тавьжээ. Үүний дүнд захиргаа хариуцсан ажлаа гүйцэтгэж, хогийн цэгийг цэвэрлэсэн тухай тайлагнажээ. Гэтэл үнэн хэрэгтээ хогийн цэгийн зургийг завсарлаж ажлаа онц сайн гүйцэтгэсэн мэтээр харагдуулсныг иргэд илгүүлжээ. Уг зургийг урласан мэргэжилтэнг ажлаас нь халсан байна.