- 1445 оны энэ өдөр Москваагийн ханхүү II Василий маш өндөр гэтэлгэлээр монголчуудын хорионоос суллагджээ.
- 1501 оны энэ өдөр 16 настай Аргоны Екатерина Уэльсийн ханхүү 15 настай Артуртай гэрлэжээ.
- 1666 оны энэ өдөр Английн анатомчЛоуэр анх удаа цус сэлбэхаргыг туршжээ. Туршилт хүн дээр бус нохой дээр хийгдсэн аж.
- 1716 оны энэ өдөр германы философч, математикч, физикч, хуульч, зохион бүтээгч,түүхч, хэл судлаач Готфрид Лейбниц нас баржээ.
- Шотландын аялагч Ж.Брюс Умард Африкийг судалж яваад Нил мөрний эхэд хүрчээ.
- 1831 оны энэ өдөр гүн ухааны агуу төлөөлөгч Георг Гегель нас баржээ.
- 1832 оны энэ өдөр Нью-Йоркд хамгийн анхны трамвай (моринд хөлөлсөн) үйлчилгээнд гарчээ.
- 1840 оны энэ өдөр импрессионизмийг үндэслэгч уран зураач Клод Моне төржээ.
- 1860 оны энэ өдөр Уссурийн хязгаарнутаг Оросын мэдэлд оржээ.
- 1889 оны энэ өдөрЭнэтхэгийн үндэсний удирдагч Жавахарлал Неру төржээ.
- 1900 оны энэ өдөр Францын сенат эмэгтэйчүүдийг өмгөөлөлийн ажил хийхийг зөвшөөрчээ.
- 1903 оны энэ өдөр Голландад зүрхний цахилгаан бичлэгийг зохион бүтээжээ.
- 1908 оны энэ өдөр А.Эйнштейн квантын онолоо танилцуулжээ.
- 1907 оны энэ өдөр “Жаалхүү,Карлсон хоёр” зохиолыг бичсэншведын зохиолч Астриц Линдгрен төржээ.
- 1922 оны энэ өдөр “BBC” мэдэллийн агентлагийн анхны радио нэвтрүүлэг цацагджээ.
- 1925 оны энэ өдөр Парис хотноо сюрреалистзураачдын (Пикассо, Эрнст, Рэй, Миро г.м) анхны үзэсгэлэн гарчээ.
- 1930 оны энэ өдөр Японы Ерөнхий сайд Хамагутигийн амь насанд халдаж хүндээр шархдуулжээ.
- 1935 оны энэ өдөр АНУ-ыг Ерөнхийлөгч Ф.Рузвельт Филиппиныг эрх чөлөөт орон хэмээн зарлажээ.
- 1941 оны энэ өдөр фашистууд БеларуссынСлоним хотод нэг өдрийн дотор 9 мянган еврейчуудыг алжээ.
- 1945 оны энэ өдөр Инденезийн анхны Ерөнхий сайд Сутар Шариф сонгогджээ.
- 1947 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей Солонгост бүх нийтийн сонгууль явуулахыг шаардсан тогтоол гаргажээ.
- 1948 оны энэ өдөр Их Британийн хаан ширээ залгамжлагч ханхүү Чальз төржээ
- 1957 оны энэ өдөр нефть экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) байгууллагджээ.
- 1961 онд ХБНГ-д анх удаа эмэгтэй хүн сайд болжээ (Эрүүл мэндийн яамны)
- 1963 оны энэ өдөр далай доорх галт уул дэлбэрсний улмаас Суртсей арал бий болжээ.
- 1969 оны энэ өдөр АНУ-ын сансарын нисэгчид Ч.Конрад, А.Бин, Р.Гордон нар Саран дээр бууж 31 цаг 31 минут болжээ.
- 1975 оны энэ өдөр Испан улс Сахарыг чөлөлөх тал дээр Марокко болон Мавритантай тохиролцжээ.
- 1979 оны энэ өдөр АНУ-ын банкууд Ираны хөрөнгийг битүүмжилжээ.
- 1979 оны энэ өдөр оросын жүжигчин, Холливудын од Ольга Куриленко төржээ.
- 1982 оны энэ өдөр Польшийн “Эв санааны нэгдэл” улс төрийн хөдөлгөөний удирдагч Лех Валенса шоронгоос суллагджээ.
- 1991 оны энэ өдөр Кампожийн ханхүү Сианук эх орноосоо хөөгдөөд 13 жил болсны дараа эргэж ирэн түр Засгийн газрын тэргүүнээр сонгогджээ.
- 1991 оны энэ өдөр хуучин ЗХУ-ын долоон Бүгд Найрамдал улсын тэргүүн нар Тусгаар тогтносон улсуудын холбоо байгуулах гэрээнд гарын үсэн зуржээ.
- 1993 оны энэ өдөр явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнгээр Пуэрто-Рикогийн хүн амын дийлэнх нь уг аралыг АНУ-аас салан тусгаарлахаас татгалээ.
- 1999 оны энэ өдөо Леонид Кучма хоёр дахь удаагаа Украины Ерөнхийлөгчөөр улиран сонгогджээ.
- 2000 оны энэ өдөр Билл ГейтсНигер улсад ДОХ-той тэмцэхэд 25 сая доллар хандивлажээ.
- 2002 оны энэ өдөр Аргентин Улс дефольт (зээлээ төлж чадахгүй болсон) зарлжээ.