Сүүлийн үед мал хулгайлах гэмт хэрэг их гарч байгаа хэдий ч тухай бүрт нь Цагдаагийн алба хаагчид олж өгч байгаа гэнэ. Тухайлбал Төв аймаг дахь цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Бадамжунайд алдсан малыг нь шуурхай олж, гэмт этгээдүүдийг илрүүлсэнд иргэн Э талархал ирүүлжээ. Мөн иргэн Э нь 2018-10-20 ны өдөр 29 тооны адуу хулгайд алдахад Төв аймгийн Сэргэлэн сумын малын хулгайтай тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Баяртогтохоор ахлуулсан алба хаагчид түргэн шуурхай ажиллаж 21 адууг нь олж өгсөнд тус тус талархал илэрхийлсэн байна.