Өчигдөр цахим сүлжээгээр нэгэн хэрэглэгч "Манай байрны залууг үүрээр машин гаргая гэж залган гарган ирж амийг нь хороосон аймшигтай хэрэг гарсан байна шүү" хэмээн бичсэн нь олныг шуугиулаад байна. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Худал мэдээлэл байна. Ийм хэрэг огт бүртгэгдээгүй" хэмээн мэдэгдлээ.
Гэтэл 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ны өглөөний 06:47 минутанд ХУД-ийн 11 хороо 51 дүгээр байрны 11 давхраас эрэгтэй 23 настай, О өндрөөс унаж нас барсан гэсэн дуудлага ирсэн байна. Одоогийн байдлаар үхлийн шалтгааныг тогтоож байгаа бөгөөд урьдчилсан байдлаар амиа хорлолт болохыг тогтоожээ.
Харин сошиал сүлжээгээр худал мэдээллийг иргэд, олон нийтэд тараасан бол Зөрчлийн тухай хуулийн 6.21-т зааснаар хариуцлага хүлээлгэх гэнэ.