Ямаа тэвэрсэн нэгэн эрэгтэй метрогоор зорчих гэсэн нь Парис хотын метроны ажилчдыг сандаргажээ. Тэрбээр ямаагаа дагуулаад метроны хяналт шалгалтыг давж чадсан төдийгүй дараагийн буудал хүртэл буухгүй хэмээн гүрийжээ. Вагоноос гарахыг иргэд түүнээс олонтаа шаардсан ч зөрүүд эр огт авч хэлэлцээгүй тул тус вагон хэдэн минут саадаж, үүний улмаас дараа дараачийн вагонуудын хөдөлгөөн зогсчээ. Тиймээс метроны ажилчид цагдаагийн тусламж дуудахад ямааны эзэн зугтаах гэж оролдсон байна. Гэтэл тэрбээр бусдаас хулгайлсан ямаагаа метрогоор тээвэрлэх гэж байжээ. Энэ талаарх мэдээллийг гэрчүүд сошиал сүлжээнд мэдээлсэн нь олны анхаарлыг татаад байна. Нэгэн залуугийн бичснээр “Та нар итгэхгүй байх. Ямаа тэвэрсэн этгээдийн буруугаас болж би ажлаасаа хоцорчихлоо. Галзуурмаар юм” гэсэн байна. Парисийн метрополитены удирдлагын мэдээлснээр метро руу ямаа авч орохыг хуулиар хориглосон байдаг гэнэ. Харин нохойг тэвээрлэхийг зөвшөөрсөн байдаг ч нохойны зөвшөөрөгдөх хэмжээг заасан байдаг байна.