АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Тамгын газрын дарга Жон Келлиг ажлаас нь халах бодолтой байна. NBC телевизийн мэдээлснээр Келли Трампаас гадна Цагаан ордны зарим өндөр албан тушаалтантай таагүй харилцаатай байгаа нь Ерөнхийлөгчид томоохон бэрхшээл болж байгаа гэнэ. Хамгийн гол нь түүнийг халах шаардлагыг тэргүүн хатагтай Меланья эрчимтэй тавьж байгаа аж.
Учир нь өөрийнхөө хэд, хэдэн туслахыг ажилд томилохыг нэг бус удаа хүссэн ч Келли хариу өгөөгүй байна. Эхнэрийнх нь хүсэлтийг биелүүлээгүйг Дональд Трамп мэдээд ихэд хилэгнэсэн бөгөөд Меланьягийн туслахуудыг ажилд авахыг Келлигээс давхар шаардсан байна. Түүний үзэж байгаагаар эхнэрийг нь төлөөлөх хүн Цагаан ордонд цөөхөн байгаа гэнэ. Энэ нь Меланья бусдыг ажлаас халах шаардлага тавьсан анхны тохиолдол биш юм. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны туслах Мира Рикарделыг халах шаардлагагүй тавьж байв.