Өнгөрсөн есдүгээр сард Австралид гүзээлзгэнээс зүү илрүүлсэн тохиолдол хэдэн зуугаараа гарсан билээ. Азаар хүний амь эрсдээгүй ч эрүүл мэндээрээ хохирсон хүний тоо одоо болтол хэдэн арваар тоологдож байгаа аж.
Харин энэ сарын 12-нд Австралийн цагдаагийнхан 50 настай Май Ут Тринх гэдэг вьетнам гаралтай эмэгтэйг баривчилжээ. Тэрбээр Брисбен хотын хойд хэсэгт байдаг гүзээлзгэний фермд хянагчийн ажил хийдэг байсан бөгөөд ажил олгогчдоо уурласандаа дээрх хэргийг үйлдсэн аж.
Гүзээлзгэнээс гарч ирсэн зүүнээс эл эмэгтэйн ДНХ илэрснээр хэрэгтэн баригдсан байна. Хэрэгтэн этгээд 15 жилийн хорих ялаар шийтгүүлэх төлөвтэй байгаа аж.