1952 оны зургадугаар сард Дэлхийн миссийг тодруулах анхдугаар тэмцээн АНУ-ын Калифорни мужийн Лонг Бич хотод болжээ. Тэмцээний ялагчаар хэний ч үл мэдэх 17 настай финланд бүсгүй Арми Куусела тодорсон нь дуулиан болж байв. Учир нь түүний өрсөлдөгчид нь тухайн үедээ дэлхийд мандаад байсан алдартай хоёр ч загвар өмсөгч байжээ. Дэлхийн мисст түрүүлснийхээ дараахан Арми нөхөрт гарч таван хүүхдийн ээж болж, Финланд улсын дээд шагнал Цагаан сарнайгаар шагнуулсан байна.