Эдгээр хосуудын зарим нь хамтдаа их удаж байгаа бол зарим нь гэрлэчихсэн, харин зарим нь бүр үр хүүхэдтэй болжээ.
- Эллен Деженерес, Портия Де Росси хоёр
Жүжигчин, хөтлөгч Эллен Деженерес болон жүжигчин Портия Де Росси хоёр 2004 оноос хамтдаа байгаа аж. Тэд 2008 онд гэрлэлтээ батлуулжээ.
- Жоди Фостер, Александра Хедисон хоёр
Холливудын алдартай жүжигчин Жоди Фүстер 2013 онд Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслол дээ өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг илчилсэн билээ. Тэгээд нэг жилийн дараа амьдралаа фото зурагчин Александра Хедисонтой холбосон байна.
- Элтон Жон, Дэвид Ферниш хоёр
Энэ хоёр эр хамтдаа амьдраад 13 жил болсон аж. Энэ холбоогоо 2014 онд хууль ёсны болгосон бөгөөд хээлтүүлэгч эхээс төрсөн хоёр хүүхэдтэй.
- Рикки Мартин, Жван Жозеф хоёр
Сүй тавиад удаж байгаа Рикки, Жван хоёр энэ жил гэрлэнэ гэж ойр дотныхон нь ярьж байгаа гэнэ. Тэд мөн л хээлтүүлэгч эхээс төрүүлсэн 9 настай хоёр ихэр хүүхэдтэй аж.
- Синтия Никсон, Кристин Маринони
“Их хотын секс” цуврал киногоороо алдарт гарсан Синтия Никсон нийгмийн идэвхтэн Кристин Маринонигийн сэтгэлийг 2004 онд булаажээ. Хосууд 2012 онд гэрлэлтээ батлуулсан байна. Тэд Макс нэртэй хөөрхөн хүүтэй аж.
- Кристина Огата, Бет Дитто хоёр
"Gossip” хамтлагийн дуучин Дитто эртний амраг Кристина Огататайгаа 2013 онд Гавайн арал дээр хуримлажээ. Харин хууль ёсны баталгаагаа 2014 онд авсан байна.
- Нил Патрик Харис, Дэвид Буртка хоёр
Жүжигчин Нил Патрик өөрийнхөө сүйт залуу болох Дэвид Бурткаг таван жил олны нүднээс нууж чадсан байна. 2011 онд хосууд гэрлэхийг хүсэж байгагаа “твиттер” хуудсандаа бичсэн байдаг. Тэд 4 настай ихэр хүүхэдтэй аж.
- Куин Латифа, Эбони Николас хоёр
Жүжигчин, реппер Куин Латифа бүжигчин Эбони Николас хоёр нийлээд удаж байгаа ч уг харилцаагаа ил байлгах дургүй аж.
- Том Форд, Ричард Бакли хоёр
Нэртэй загвар зохион бүтээгч Том Форд болон зохиолч Ричард Бакли нар 30 жил хамтдаа амьдарч байгаа аж. Тэд бие биендээ анхны харцаараа дурласан гэдэг. Хосууд нэг хүүтэй аж.
- Майкл Корс и Лэнс Лепер хоёр
Лепер төгсөх курсдээ Майкл Корсын компанид дадлага хийхээр ирээд л тэдний харилцаа эхэлжээ. Тэд 21 жил хамтдаа амьдарсны дараа харилцаагаа бататган гэрлэжээ.