АНУ-ын конгрессын сонгуульд Аризона мужид Ардчилсан намаас нэр дэвшсэн Кирстен Синема ялалт байгуулсан нь тус мужид онцгой үйл явдал боллоо. Учир нь Ардчилсан нам 1976 оноос хойш Аризонад ялж үзээгүй байжээ. Түүнчлэн хатагтай Синема өөр нэгэн амжилтаараа онцгойрсон нь мужаасаа сенатороор сонгогдсон анхны эмэгтэйгээр тодорсон явдал юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, нутгийн иргэд түүнд өндөр итгэл хүлээлгэж байгаа гэнэ. Тиймээс ч сонгуулийн компанит ажил нь хамгийн амжилттай үргэлжилсэн нэр дэвшигчдийн нэг байжээ.