АНУ-ын Калифорни муж улсад дэгдсэн ой түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 23-т хүрсэн тухай “Associated press” агентлаг мэдээллээ.
Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп тус муж улсын Бьютт, Вентура, Лос-Анжелес тойрогт онц байдал зарласан байна.
Мөн байгалийн гамшигтай тэмцэх болон сэргээн засах ажилд улсын төсвөөс мөнгө хуваарилахыг тэрбээр үүрэг болгожээ.