Энхийн гэрээ байгуулснаар Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг Европ тив өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тус арга хэмжээний гол үйл явдалд дэлхийн улсуудын төрийн тэргүүнүүд оролцож буй бөгөөд Францийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель тэднийг тэргүүлэн оролцож байна. Тийм нэгэн арга хэмжээний үеэр Макрон, Меркель хоёр ярилцан зогсч байтал 1918 онд төрсөн франц эмээ дөхөж очин улсынхаа ерөнхийлөгчийн амар мэндийг эржээ. Үүний дараа Ангела Меркель рүү харан “Хатагтай Макрон, энэ та байх нь ээ” хэмээн хэлсэнд Германы Канцлер ихэд эвгүй байдалд орсон байна. Тэрбээр өндөр настан эмээд германаар тайлбарлах гэж оролдсон ч ойлгуулж чадаагүй тул францаар ярихад хүрсэн байна. Хариуд нь франц эмээ “Гайхалтай” гэжээ. Эммануэль Макрон эхнэр Брижиттэйгээ 2007 онд гэрлэсэн. Брижит нөхрөөсөө 24 насаар эгч юм.