2018 оны арваннэгдүгээр сарын 09-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жаргалант багийн нутаг, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн замд нүүрс тээврийн машины жолооч галд шатаж биеийн 97 хувь нь түлэгдэлттэй Гэмтлийн эмнэлэгт ухаангүй хүргэгджээ. Хэргийн талаар хууль хяналтынхан тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа тул Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, хохирогчийн ар гэр хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэж байна. Хурал өнөөдөр 10.30 цагаас МҮЭХ-ны Төв байр 4 давхарт болох гэнэ.