11 дүгээр сарын 11-нд өөрсдийгөө зарлан тунхагласан Бүгд найрамдах Донецк болон Луганс Улсад (БНДУ, БНЛУ) ардын парламентын болон удирдагчийн сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн ирц 80-с дээш хувьтай байсан агаад ямар нэгэн зөрчил гараагүй байна.
БНДАУ улсын тэргүүнд одоогийн удирдагчийн албыг түр орлон гүйцэтгэж байгаа Денис Пушилин болон Елена Шишкина, Роман Храменков, Владимир Медведев, Роман Евстегнеев нарын таван хүн нэр дэшжээ. Харин Ардын Зөвлөлд “Донецкийн Бүгд Найрампах Улс”, “Чөлөөт Донбасс” гэсэн хоёр улс төрийн хөдөлгөөн хүч үзсэн байна.
БНЛУ-ын удирдагчийн албан тушаалд мөн л одоогийн үүрэг гүйцэтгэгч Леонид Пасечник болон өөр дөрвөн хүн нэр дэвшсэн аж. Луганскийн Ардын Зөвлөлийн 50 депутатын төлөө “Луганск нутагт энх тайван”, “Луганскийн эдийн засгийн холбоо” улс төрийн хүчнүүд өрсөлджээ.
Киев уг сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд харилцааны хэсгийн ээлжит бус хурлыг хийлгэхийг шаардлаа. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр АНУ, Франц, Их Британи, Швед, Нидерланд болон Польш улс уг сонгуулийг хууль бусны хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын онцолсноор Донецк болон Луганск улсад болж буй сонгууль минскийн гэрээг зөрчих үйл явдал биш ажээ. Тасс агентлагийн мэдээлснээр Донецк болон Луганскад ирсэн олон улсын ажиглагчид сонгуулийн явцын ил тод байдлыг онцолжээ.
Сонгуулийн дүн хараахан гараагүй байна.