- 930 оны энэ өдөр хамгийн эртний парламент болох Исландын альтинг байгуулагджээ.
- 1335 оны энэ өдөр Унгарын хаан I Карлын Вишеград дах өргөөнд Унгар, Польш, Чех гурван улсын хаад уулзан Төв Европдоо анхны улс төр-цэргийн холбоо байгуулжээ.
- 1803 оны энэ өдөр Оросын эзэн хаан эзэн хаан I Александр тухайн үеийн уран зохиолын тод томруун төлөөлөгч Николай Карамзиныг албан ёсоор “оросын түүх судлаачаар ” томилжээ.
- 1817 Бахаийн (Буддын, Христосын, лалын шашны бүх урсгалыг нэгтгэсэн) шашныг үндэслэгч Хусейн Али-и Нури төржээ.
- 1833 оны энэ өдөр Оросын алдарт хөгжмийн зохиолч Александр Бородин төржээ.
- 1847 оны энэ өдөр Шотландын нийслэл Эдинбург хотод анх удаа хлороформыг хагалгааны үеэр мэдээгүйжүүлэх бодисоор ашиглажээ.
- 1860 оны энэ өдөр АНУ-ын Нууц алба байгуулагджээ.
- 1861 онд Орос гүрэнд анх удаа Засгийн газрын дээд байгууллага Сайд нарын зөвлөл байгуулагджээ.
- 1918 оны энэ өдөр Австри-Унгарын эзэн хаан I Карл Габсбург хаан ширээнээсээ татгалжээ. Дэлхийн I дайны уршгаар эл улс задран оронд нь Германы Австри Улс байгуулагджээ.
- 1919 оны энэ өдөр Цагааны генерал Колчак улаан армид хөөгдөн Омск хотоос ухрахдаа оросын алтны нөөц болох 188 тн алтыг авч зугтжээ.
- 1921 оны энэ өдөр АНУ-д зэвсэг хураах Вашингтоны бага хурал эхэлжээ.
- 1923 оны энэ өдөр А.Гитлер төрийн эргэлт хийх оролдлого гаргасан үндэслэлээр баривчлагджээ.
- 1927 оны энэ өдөр Троцкий болон Зиновьев нар Коммунист намаас хөөгджээ.
- 1933 оны энэ өдөр Германд санал асуулга явуулахад хүн амын 95% нь Адольф Гитлерын бодлогыг дэмжсэн байна.
- 1935 оны энэ өдөр ОХУ-ын алдарт жүжигчин Люпмила Гурченко төржээ.
- 1938 оны энэ өдөр Герман Герринг еврейчуудыг Мадагаскар руу нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг танилцуулжээ.
- 1945 оны энэ өдөр рок дуучин Нил Янг төржээ.
- 1948 оны энэ өдөр Токио хотноо Дэлхийн II дайны үеийн цэргийн гол гэмт хэрэгтнүүдийг шүүх хурал дуусжээ.
- 1956 оны энэ өдөр Египтын Ерөнхийлөгчөөр Гамаль Абдель Насер сонгогджээ.
- 1959 оны энэ өдөр Сар луу хоёр дахь удаагаа сансрын пуужин хөөргөжээ.
- 1970 оны энэ өдөр Энэтхэг болон Пакистан улсад хүчтэй шуурганы улмаас 500 мянган хүн нас баржээ.
- 1971 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Никсон Вьетнамын нутаг дэвсгэрээс цэргийн хүчээ гарган, дайны үйл ажиллагаагаа зогсоож байгааг зарлажээ.
- 1974 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганаас Өмнөд Африкийн апартеид бодлогыг түр зогсоожээ.
- 1979 оны энэ өдөр Тегеранд АНУ-ын элчин сайдын яамыг эзлэн авсны хариуд Америкийн Ерөнхийлөгч Ж.Картерираны шатахуунд хориг тавьж хариу арга хэмжээ авчээ.
- 1980 оны энэ өдөр канадын жүжигчин, Холливудын од Райн Гослинг төржээ.
- 1982 оны энэ өдөр Холливудын жүжигчин Энн Хэтэуэй төржээ.
- 1981 оны энэ өдөр олон удаагийн нислэгийн “Шатл” сансарын хөлөг онгоц анх удаа хөөрчээ.
- 1982 оны энэ өдөр ЗХУ-ын Коммунист намынТөв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Ю.Андропов томилогджээ.