ОХУ-ын Красноярскийн хязгаар 150 мянган га талбайгаа түрээслүүлэх гэрээг Хятадын бизнесмэнүүдтэй байгууллаа. Хятадууд тус талбайд хөдөө аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээж буй бөгөөд ийм эрх олгосны хариуд Оросын мужийн мод боловсруулах салбарт 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх аж. Түүнчлэн газар тариалан болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нь 1 тэрбум юань зарцуулах сонирхолтой байгаа гэнэ. Ингэснээр тус хязгаар нутгийн нэг жилд 20 сая кубометр мод боловсруулдаг хүчин чадлыг 82 саяд хүргэхээр тохиролцсон байна. Красноярскийн хязгаар захирагчийн орлогч Анатолий Цыкаловын хэлснээр Красноярскт газар түрүүслэх сонирхлоо ӨМӨЗО-ны харьяат бизнесмэнүүд мөн хүчтэй илэрхийлж байгаа гэнэ.