Францын Ерөнхийлөгч Э.Макрон болон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамиль Хашкажийн аллагын дэлгэрэнгүй мэдээллийг ил болгох хэрэгтэй гэдэг дээр санал нэгджээ.
Хоёр улсын тэргүүн нар сэтгүүлч Хашкажийн аллага Йеменийн бүс нутаг дахь тогтворгүй байдалд нөлөөлөхгүй байх тал дээр саналаа хэлэхийн зэрэгцээ уг гэмт хэргийг илрүүлснээр Йеменийн зэвсэгт мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдэхэд эерэг нөлөө үзүүлж болохыг тэмдэглэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Дэлхийн I дайн дуссаны 100 жилийн ойн дурсгалын арга хамжээнд оролцохоор Францад гэргийн хамтаар ирсэн аж. Уг арга хэмжээнд оролцохоор олон орны тэргүүн нар, НҮБ болон европын байгууллагуудын удирдагчид иржээ.