- 395 оны энэ өдөр Хүннүчүүд Кавказ руу дайрчээ.
- 1480 оны энэ өдөр Угр мөрний эрэг дээр монгол оросын цэргүүд хоёр долоо хоног тулалдсаны эцэст хэн хэнийгээ дийлэлгүй хоёр тийш болжээ. Гэхдээ эл тулааныг оросууд 200 гаруй жил ноёрхлоо тогтоосон Алтан Ордныхны төгсгөлийн эхлэл болсон гэж үздэг аж.
- 1805 оны энэ өдөр Напальоны армийн эсрэг Кутузоваар удирдуулсан Орос-австрийн холбоотнуудын цэргүүд Дюренштейнд тулалджээ. Энэ тулааны ялагч одоо болтол маргаантэй хэвээр байгаа аж.
- 1812 оны энэ өдөр агуу зохиолч Федор Достоевский төржээ.
- 1830 оны энэ өдөр Бельги Улс байгуулагджээ.
- 1887 оны энэ өдөр Чикаго хотод майн 1-ны жагсаалыг зохион байгуулсан 4 анархистыг цаазаар авчээ.
- 1918 оны энэ өдөр Антантын орнууд болон Герман улс Компьенскийн энхийн гэрээнд гарын үсэг зурж Дэлхий I дайн дуусгавар болжээ.
- 1922 оны энэ өдөр Америкийн ХХ зууны уран зохиолын хамгийн тод төлөөлөгчдийн нэг Курт Воннегут төржээ.
- 1929 оны энэ өдөр Холливудын жүжүигчин Грэйс Келли төржээ. Тэрбээр 1956 онд Монакогийн ханхүү Рэйнертэй гэрлэн Холливудыг орхисон аж.
- 1937 оны энэ өдөр Японы арми Шанхай хотыг эзэлжээ.
- 1940 оны энэ өдөр анхны жип машин худалдаанд гарчээ.
- Маршал И.Титогийн Үндэсний фронт Югославын Үндсэн хуулийн ассамблейн сонгуульд ялалт байгуулжээ.
- 1962 оны энэ өдөр холливудын алдарт жүжүигчин Деми Мур төржээ.
- 1964 оны энэ өдөр Ватиканы хоёрдугаар хийд Католик сүмийг шинэчлэх тухай хууль баталжээ.
- 1967 оны энэ өдөр ОХУ-ын Свердловск хотод ИЛ-18 онгоц осолдож 118 хүн нас баржээ.
- 1972 оны энэ өдөр АНУ цэргийн баазаа Вьетнамын өмнөд хэсэг болох Лонг Бинь руу шилжүүлсэн нь Вьетнамын дайнд Америкийн шууд оролцоо дуусаж буйг илтгэжээ.
- 1973 оны энэ өдөр Египт болон Израиль улс галт мөргөлдөөнөө зогсоох зөвшөлцлийн гэрээнд гарын үсэг зуржээ.
- 1974 оны энэ өдөр Холливудын жүжигчин Леонардо Де Каприо төржээ.
- 1983 оны энэ өдөр АНУ-д Фред Льюис гэдэг оюутан анх удаа компьютерын вирус гэж юу байдгийг үзүүлжээ.
- 1987 оны энэ өдөр Борис Ельцин ЗХУ-д өөрчлөн байгуулалт удаашралтай явж байгааг шүүмжилснийхээ төлөө Москва хотын коммунист намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалаасаа огцорчээ.
- 1992 оны энэ өдөр Английн сүм эмэгтэйчүүдийг санваартан болохыг зөвшөөрчээ.
- 1994 оны энэ өдөр Америкийн тэрбумтан Билл Гейтс Нью-Йоркийн дуудлага худалдаан дээрээс Леонардо да Винчигийн гар бичмэлийг хамгийн өндөр үнээр буюу 30,9 сая доллараар худалдан авчээ.
- 2004 оны энэ өдөр Ясир Арафат нас баржээ.
- Энэ өдөр АНУ-д ахмад дайчдын өдрийг тэмдэглэдэг бөгөөд цэргийд парад болон дурсгалын ёслол болдог аж.