Нэгэн компанийн менежерууд худалдааны төлөвлөгөөгөө биелүүлээгүй ажилчиддаа шээс уулгаж, жоом идүүлдэг байсныхаа төлөө өөрсдөө шийтгэл хүлээн шоронд оржээ.
Цахим сүлжээнд компанийн ажилчдыг суран бүсээр ороолгож, шар өнгөтэй шингэн зүйл хүчээр уулгаж байгаа дүрс бичлэг гарсны дараа хуулийнхан энэхүү явдлыг мөрдөж эхэлсэн байна. Гэрчүүдийн мэдээлж буйгаар менежеруудын доромжлол дээрх хоёр үйлдлээр хязгаарлагддаггүй байсан бөгөөд цуу уулгаж жорлон долоолгож, үсийг нь хусах явдал энүүхэнд байжээ.
Тус компани нь цалингаа тавилгүй хэдэн сар болсон учир ажилчид нь мөнгөө өгөхгүй байх хэмээн айгаад гомдол мэдүүлж чаддаггүй байжээ. Иймэрхүү явдал хятадын олон компанид гардаг гэнэ. Ажилчдаа дээрэлхэж байсан дээрх гурван менежер 5-10 хоног хоригдох ялаар шийтгүүлсэн аж.