13 настай охиныг архинд хордуулж, хүчирхийлүүлэн амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй иргэн Ж, А нарын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хэргийг сануулахад өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд уг хэрэг гарч, ард иргэдийг цочирдуулж байсан билээ. Сэжигтнүүдийг эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаагаад байсан билээ. Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт хийхээр товложээ.