Дэлхийн II дайны үеэр СС (Аюулгүй байдлыг хангах тусгай байгууллага)-д алба хааж байсан хамгаалагч хорих газрын хоригдлуудыг үй олноор нь устгах ажиллагаанд гар бие оролцсон хэргээр Германы шүүхийн өмнө очжээ.
Өдгөө 94 настай Иоганн Ребоген 1942-1944 онуудын хооронд Польшийн нутаг дэвсгэрт байгуулагдсан Штуттгоф олноор хорих газрын харгалзагч байжээ. Тэрбээр өөрөө тухайн хорих газарт үйлдэгдэж байсан харгислалын талаар огт мэддэггүй байсан гэжээ.
Тухайн үед шүүгдэгч 21 нас хүрээгүй байсан тул шүүх эл хэргийг насанд хүрээгүйн ангиллаар авч үзэж байгаа аж.
Өөрөө хөдөлж чадахгүй зөвхөн тэргэнцрээр л явдаг өвгөн 15 жилийн хорих ялаар шийтгүүлэх авч өндөр настай гэдгээрээ шоронд хоригдохгүй байх магадлалтай гэнэ.