- 218 оны энэ өдөр Ганнибалын арми Альпын уулыг баатарлагаар давжээ.
- 644 оны энэ өдөр боолын мэсэнд шархадсан халиф I Умар шархаа даалгүй нас баржээ.
- 1552 оны энэ өдөр Магелланы анхны дэлхий тойрсон аялал дуусжээ.
- 1659 оны энэ өдөр 24 жил үргэлжилсэн Франц, Испанийн дайн дуусч хоёр улс Перенейн уулсаар хиллэх болжээ.
- 1867 оны энэ өдөр Нобелийн хоёр удаагийн шагналт Польшийн эрдэмтэн физикч Мария Кюри төржээ.
- 1891 оны энэ өдөр Оросын улс төрч Лев Троцкий төржээ.
- 1913 оны энэ өдөр Францын алдарт зохиолч, гүн ухаантан Нобелийн шагналт Альбер Камю төржээ.
- 1917 оны энэ өдөр Орост большевикууд Өвлийн ордныг эзэлж Түр Засгийн газар тараажээ.
- 1944 оны энэ өдөр ЗХУ-ын хил Хар далайгаас Баранцевын далай хүртэлх баруун хилээ сэргээжээ.
- 1954 оны энэ өдөр АНУ-ын Нисэх хүчний онгоц ЗХУ-ын Курилын аралуудын ойролцоох агаарын хилийг зөрчсөн тул оросын пуужинд оногдон сөнөжээ.
- 1966 оны энэ өдөр Энэтхэг Улсын Дели хотод үхэрийг бойлох хууль баталсныг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөжээ.
- 1972 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчөөр Ричард Никсон сонгогджээ.
- Зүүн Германы Засгийн газар ардчилсан хөдөлгөөний шахалтын үр дүнд огцорчээ.
- 1990 оны энэ өдөр Улаан талбайд болсон жагсаалын үеэр индэр дээр зогсож байсан ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч М.Горбачевын амь насанд халдах гэж оролджээ.
- 2000 оны энэ өдөр Хүү Жорж Буш АНУ-ын Ерөнхийлөгч болжээ.
- 2007 оны энэ өдөр Финлянд Улсын Йокелад үй олон хүнийг алсан хэрэг гарчээ.