Сүүлийн гучин жил Япон улсад хүүхдүүд амиа хорлох явдал дээд цэгтээ хүрчээ. 2016 оны гуравдугаар сараас 2017 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд нийт 250 хүүхэд амиа хорлосон хэрэг гарчээ. Дараагийн жил нь энэ тоо тав дахин өссөн явдал тус улсын засгийн газрын анхаарлыг татсан байна.
“Сурагчдын дунд амиа хорлох явдал газар авсан явдал манай улсын сэтгэл зовоосон асуудлын нэг болж байгаа бөгөөд энэ асуудлыг даруй шийдэх цаг нь болжээ” хэмээн тус улсын Боловсролын сайд Нориаки Кизатаки тэмдэглэсэн байна.
Амьд ахуйдаа амиа хорлосон хүүхдүүд гэр бүлийн хэцүү уур амьсгал, үе тэнгийнхнийхээ доромжлолын талаар гомдол мэдүүлэн сайн сайхан ирээдүйгээ олж харахгүй байгаа тухайгаа ярьж байжээ. Гэвч маш олон хүүхдийн үхлийн учир шалтгаан ойлгомжгүй хэвээр үлдэж буй талаар сургуулийнхан ярьжээ.
Эдгээр нас барсан хүүхдүүд хэн нэгнээс тусламж ирээгүй, ямар ч бичиг зурвас үлдээгээгүй байна. Амиа хорлосон хүүхдүүдийн дийлэнх нь ахлах ангийн сурагчид аж. Японы Засгийн газар 1972 оноос 2013 он хүртэлх хугацаанд насанд хүрээгүй хүүхдүүдийн амиа хорлосон баримтууд дээр судалгаа хийсэн мэргэжлийн хүмүүсийн илтгэлийг нийтлэсэн байна.
Тэдний гаргасан дүгнэлтээр амиа хорлолт шинэ хичээлийн жил эхлэх үеэр огцом ихэсдэг аж. Залуу үеийнхний дунд амиа хорлох явдал эмчилгээгүй өвчнөөр нас баралтын тоог хэдий нь давсан байна.