- 1429 оны энэ өдөр Английн хаан ширээнд VI Генри есөн настайдаа заларчээ.
- 1492 оны энэ өдөр Кристофер Колумб Америк тивийн уугуул иргэд идейчуудын тамхи татах заншилтай танилцжээ.
- 1494 Османы эзэнт гүрний султан Хэмжээлшгүй Их Сулейман төржээ.
- 1793 оны энэ өдөр Якобинчуудын (Францын Агуу их хувьсгалын үеийн улс төрийн радикал зүүний хөдөлгөөн) удирдагчдын нэг Орлеаны гүн Филипп Эгалите Парист цаазаар авахуулжээ.
- 1796 оны Оросын Хатан хаан II Екатерина нас баржээ.
- 1814 оны энэ өдөр хөгжмийн зэмсэг бүтээгч тэр дундаа соксафон хөгжмийг бүтээсэн Адольф Сакс төржээ.
- 1854 оны энэ өдөр АНУ-ын 16 дах Ерөнхийлөгчөөр Авраам Линкольн сонгогджээ.
- 1861 оны энэ өдөр өнөө үеийн хамгийн алдартай спортын төрөл болох сагсан бөмбөгийг бодож олсон тамирчин, дасгалжуулаг Жеймс Нейсмит төржээ.
- 1893 оны энэ өдөр Оросын хөжмийн зохиочл Ветр Ильич Чайковский нас баржээ.
- 1917 оны энэ өдөр Оросын Петроград хотод Улаан гвардийн цэргүүд цахилгаан шуудан, галт тэрэгний буудлууд, гүүр гарамыг эзлэн зэвсэгт бослогын эхлэлийг тавьжээ.
- 1923 оны энэ өдөр Польшийн Краков хотод улс төр эдийн засгийн гүн хямралын үүднээс ажилчдын бослого гарчээ.
- 1928 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчөөр Герберт Гувер сонгогджээ.
- 1943 оны энэ өдөр Улаан Арми Киев хотыг фашистуудаас чөлөөлжээ.
- 1949 оны энэ өдөр Лев Гумилев баривчлагджээ.
- 1956 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчөөр Д.Эйзенхауэр сонгогджээ.
- 1962 оны энэ өдөр НҮБ газар дорхоос бусад бүх төрлийн цөмийн зэвсгийн туршилтыг зогсоох тогтоол гаргажээ.
- 1970 оны энэ өдөр Холливудын алдарт жүжигчин Итан Хоук төржээ.
- 1972 оны энэ өдөр “Vitria Secret” брендийн нүүр царай болсон загвар өмсөгч, жүжигчин Ребекка Ромейн төржээ.
- 1979 оны энэ өдөр Ираны түр Засгиийн газар эрхээ Аятолла Хомейнигаар удирдуулсан Исламын хувьсгалт зөвлөлд шилжүүлжээ.
- 1984 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчөөр Р.Рейган сонгогджээ.
- 1988 оны энэ өдөр Холливудын алдарт жүжигчин Эмма Стоун төржээ.
- 1991 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцины тогтоолоор ОХУ-ын нутаг дэвсгэрт Коммунист намын үйл ажиллагааг зогсоож, өмчийг нь улсын мэдэлд авчээ.
- 1991 оны энэ өдөр Куйвет улс Иракийн түрэмгийлэгчдийн галдан шатаасан газрын тосны цооногуудийнхаа түймэрийг унтрааж дуусжээ. Энэ өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэдэг.
- 1999 оны энэ өдөр Австралийн хүн амын дийлэнх хувь улс орноо Английн хатан хааны мэдэлд үлдэхийн төлөө саналаа өгчээ.
- 2008 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчөөр Барак Обама хоёр дахь удаагаа сонгогджээ.