Уг хэрэг Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн нэгэн гудамжинд өдрийн цагаар болсон аж. Зодооны учир шалтгаан ердөө л машины зогсоолоос болсон гэнэ. Жүжигчин эр чөлөөтэй зогсоолд машинаа тавих санаатай ухарч байтал урдуур нь өөр нэгэн машин ороод байрыг нь эзэлчихсэн аж.
Алекс Болдуин машинаасаа гарч ирээд урдуур дайрсан жолоочийг цохиод авчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнхөө твиттер хуудсанд жүжигчин эрд амжилт хүссэн байна.
Харин түүний хүргэн уг хэргийн талаар “Энэ хог шаар хэн нэгнийг бас гайхшруулж байна уу?” хэмээн илүү хурцаар хошигножээ. Учир нь Алек Болодуин одоогийн ерөнхийлөгчийг хамгийн хурцаар шүүмжлэгчдийн нэг. “Saturday Night Live” телевизийн нэвтрүүлгээр жүжигчин эр улсынхаа Ерөнхийлөгчийг байнга элэглэдэг бөгөөд энэ дүрээрээ 2017 онд “Эмми” шагнал хүртсэн байдаг.
Урьд нь 2014 онд Холивуудын жүжигчин маань дугуй унан нэг урсгалтай замаар урсгал сөрөн явсны улмаас хуулийн хариуцлага хүлээж байсан удаатай.