Египтийн Дотоод хэргийн яам христын шашинтнуудын дунд цус урсгасан 20 орчим исламын дайчдыг устгасан талаар мэдээлжээ.
Өнгөрөгч баасан гаригт Минь сүмийн ойролцоо мөргөл үйлдэхээр явж байсан хоёр автобус руу зэвсэгт дайралт хийсний улмаас 9 христчин нас баржээ. Уг хэргийг өөрсдийгөө Исламын Улс хэмээн нэрлэх жахидын бүлэг хүлээсэн байна.
Үүнээс гадна сүмийн ойролцоо байсан долоон жирийн иргэн нас барж долоон хүн шархадсан байна. Египтэд шашны цөөнх болох коптуудын зүг (христын шашинтнууд) сүүлийн жилүүдэд ийнхүү лалын хэт даврагчдын зүгээс байнга дайралт хийх болжээ.
Египтийн цагдаахийнхны мэдээлж буйгаар Минь мужиийн ойролцоо нуугдан бүгэж байсан 19 террористууд хууль сахиулагчидтай буудалцах үеэрээ алагджээ. Харин уг буудалцаан хэзээ болсныг тодруулаагүй байна.