Өчигдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр ХХААХҮЯ-ны нэр бүхний дөрвөн албан тушаалтныг ЖДҮХС-гийн зээлтэй холбогдуулан АТГ-аас саатууулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар саатуулагдсан хүмүүсийн дунд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг болон тус сангийн ерөнхий нягтлан нар байгаа аж.
Дашрамд дурдахад, тус сангийн зээлээс улстөрчид, албан тушаалтнууд хувьдаа авсан талаарх баримтууд олон нийтэд ил болж, үүнээс улбаалан ХХААХҮ-ийн сайдыг албан тушаалаас нь буулгах шийдвэр гарсан.